Шууд Chart

Монгол орны ой цэвдэг дээр тогтдог

2023-05-07 10:20:36

Иргэн Ж.Энхбат Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Хандгайтын аманд ойн сан бүхий газарт, газар олгож, голын ай сав Цэвдэг-т сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүргэж байгаа тухай гомдлын дагуу БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон Салбарын хяналтын газар, Ойн газар, Усны газар, Нийслэлийн байгаль орчны газар, Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга нар хяналт шалгалт хийж байна.

Нийслэлийн байгаль орчны газрын Улсын байцаагчийн мэдээлснээр уг газрыг 2017 онд олгосон ба удаа дараа цуцлах, сануулах арга хэмжээг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т өгдөг хэдий ч хариу арга хэмжээ авдаггүй тухай мэдээлж байв.

Сүхбаатар дүүргийн Газрын албанаас өмнөх жилүүдэд гарсан алдаа дутагдлыг засах, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй газарт, газар олголтыг цуцлах ажлыг шат дараатай эхлүүлсэн ба энэ газарт үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, иргэдтэй уулзалт хийж холбогдох хуулийн дагуу ажиллана гэдгийг мэдэгдлээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


Монгол орны ой цэвдэг дээр тогтдог   
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-08 10:38
Us ni ursag

Бидэнтэй нэгдээрэй