Аэро Монголиа ХХК-ийн Airbus A319 агаарын хөлөг 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд C хэлбэрийн агаарын хөлгийн үйлчилгээнд орж зарим олон улсын чиглэлийн нислэгүүд цуцлагдаж байгаад зорчигч та бүхнээсээ уучлал хүсч байна.
Бид бүхэн цуцлагдсан нислэгүүдэд тийз худалдан авсан зорчигч нарыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
5 дугаар сарын 7-ны өдрийн Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсан. Тус нислэгт тийз худалдан авсан зорчигч нарыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт урьдчилан шилжүүлсэн бөгөөд манай компанитай холбогдож чадаагүй зорчигч нар callcenter@aeromongolia.mn хаяг руу хандана уу.
Эх сурвалж: Аэро Монголиа ХХК
| Аэро Монголиа: Энэ сарын 7-ны УБ-Нарита-УБ чиглэлийн нислэг цуцлагджээ | ||
| Үзсэн: 527 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.