Шууд Chart

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эко авто машинд зогсоол үнэ төлбөргүй үйлчилнэ

2023-05-08 13:05:13

Цахилгаан буюу “эко автомашин” нь байгаль орчинд ээлтэй, нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг учраас агаарын бохирдлыг буруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл юм.
 
Пүрэв гарагт БОАЖ-ын сайд цахилгаан авто машин борлуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өглөөний уулзалт хийнэ.
 
Нийслэлийн агаарын бохирдлын 25 орчим хувь нь авто машины утаанаас ялгардаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс иргэд, олон нийт эко авто машиныг сонгон хэрэглэх нь энэ тоог бууруулах бодит хувь нэмэр болно.
 
Иймд эко авто машины хэрэглээг дэмжих, иргэдийг зорчиход уриалах зорилгоор Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн /Албан ёсны хуудас/- National Garden Park цахилгаан авто машиныг зогсоолдоо 2 цаг хүртэлх хугацаагаар үнэ төлбөргүй байршуулж эхэлжээ.
Эх сурвалж: БОАЖЯ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эко авто машинд зогсоол үнэ төлбөргүй үйлчилнэ  
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй