Шууд Chart

Давхардсан тоогоор 1,3 сая иргэн халамж хүртжээ

2023-05-08 14:44:29

2008 оноос хойш давхардсан тоогоор 21,6 сая иргэнд 14 төрлийн 7,5 их наяд төгрөгийн халамж олгосон байна. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 1,3 сая иргэнд 515,6 тэрбум төгрөг зарцуулжээ.

Халамжийн 14 төрлөөс 3 нь буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлдэг 969 хуулийн этгээдэд олгосон санхүүгийн  мэдээлэл ил боллоо.

Хүүхдийн төлөө сан: 11 тэрбум төгрөг төвлөрчээ

Санд авто машины азын дугаар дуудлагаар борлуулсны орлого 9 тэрбум, Хүүхдийн төлөө фондын 2 тэрбум төгрөг төвлөрчээ. Хүүхдийн төлөө санд 2021-2023 онд гаас 4 төрлийн 11 тэрбумын орлого бүрдүүлснээс 45 хүүхдэд 106.7 сая төгрөг зарцуулсан байна. Тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого сангийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг.

Улсын авто замын сан: 2008 оноос хойших 231,1 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээлэл ил болов

Улсын авто замын сангаас 2008 оноос хойш 106 хуулийн этгээд санхүүжилт авчээ. Цаашид Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн 2008 оноос хойш мэдээллийг ил болгохоор ажиллаж байна.

Соёл, урлагийг дэмжих сан: 73 төсөлд 2,8 тэрбум төгрөг зарцуулсан байна

2021 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн, жил тутамдаа 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй сан юм. 2021 оны 1.6 тэрбум, 2022 оны 1,2 тэрбум, нийт 2,8 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээлэл ил болж байна. Соёл, урлагийг дэмжих сангаас 58 хуулийн этгээд, 15 иргэн, нийт 73 санхүүжилт авчээ.

Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам


Давхардсан тоогоор 1,3 сая иргэн халамж хүртжээ   
Үзсэн: 1804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-11 15:05
tanar icec mogol ulsiig 76 tengvdl gutaj bain baiglin baylgin 76 idej tsolmoj bn
Зочин [127.0.0.xxx] 2023-05-11 01:56
sain bnu tsalintai eejin mongo hvvhdiin mongoiig nemmeer bn

Бидэнтэй нэгдээрэй