Шууд Chart

ГЕГ: Экспортод 5083.8 сая ам.долларын бараа, түүхий эд гаргажээ

2023-05-09 11:04:49

2023 оны эхний 4 сарын дүнгээр экспортод 5083.8 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 81.6 хувиар өссөн байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 4506.9 сая ам.доллар буюу 88.7 хувь,  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 208.9 сая ам.доллар буюу 4.1 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 100.1 сая ам. доллар буюу 2.0  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.7 хувийг эзэлж байна

2023 оны эхний 4 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 98.3 хувийг,  БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 61.2 хувийг БНХАУ-д, ямааны самнасан ноолуурын 77.5 хувийг Итали-д, ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 85.3 хувийг эзлэж байна.

Монгол Улс дэлхийн 60 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  92.5 хувь, Швейцар-т 3.6 хувь, БНСУ-д 1.2 хувь тус тус ногдож нийт экспортын  97.2 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Эх сурвалж: ГЕГ


ГЕГ: Экспортод 5083.8 сая ам.долларын бараа, түүхий эд гаргажээ  
Үзсэн: 373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй