Шууд Chart

"Президент" спорт цогцолборын зураг төсөл 95 хувийн гүйцэтгэлтэй байна

2023-05-09 11:51:20

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 28-нд БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэр тус улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсын хүүхэд, залууст зориулж, “Президент” спорт цогцолбор байгуулахаар талууд хэлэлцээрт хүрсэн.

Хэлэлцээрийн хүрээнд “Президент” спорт цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл гүйцэтгэгчээр “Гоби травел” ХХК шалгарч зураг төслийг гүйцэтгэж байгаа бөгөөд зураг төсөл боловсруулах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Энэхүү Ерөнхийлөгчийн санаачилсан спорт цогцолборын төсөлд хөрөнгө оруулагч Хятадын талаас Тонгжи их сургуулийн Архитектур, зураг төсөл, судалгааны төвийн мэргэжилтнүүдийн баг Монгол Улсад ажиллаж байна.

Тус баг бүрэлдэхүүнийг 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хүлээн авч уулзан, спорт цогцолборын техник, эдийн засгийн үндэслэлийг ярилцаж, санал солилцлоо.

Эх сурвалж: БХБЯ


"Президент" спорт цогцолборын зураг төсөл 95 хувийн гүйцэтгэлтэй байна  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй