Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Их багтаамжийн давхар зогсоолын төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд/түншлэлийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Тус төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд/түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Монгол Шаазан ХХК-ийн баруун талд 4 давхар авто зогсоолын барилга, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ар талд 7 давхар авто зогсоолын барилга угсралтын ажлыг тус тус гүйцэтгэн, гэрээний хугацаанд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж менежментийг хийж гүйцэтгэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 77770002, 95659448 утсаар авна уу.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ



| “Их багтаамжийн давхар зогсоолын төсөл”-ийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна | ||
| Үзсэн: 497 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.