2023 оны тавдугаар сарын 9-ний байдлаар томоохон гол, нуурууд болох Буянт голын усны түвшин 304 см, Ховд, голын усны түвшин 97 см, Булган голын усны түвшин 242 см, Чонохарайх голын усны түвшин 127 см, Хар-Ус нуурын усны түвшин 246 см тус тус байна.
Цаашид нийт нутгаар цаг агаар дулаарах тул ойрын өдрүүдэд уулархаг нутгаар орсон их цас, мөс хайлж, шар усны үер болон уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, ард иргэд, тээвэрчдийг шар усны үер болон уруйн үерээс сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв
| Шар усны үер болон уруйн үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна | ||
| Үзсэн: 384 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.