Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын төлөөлөлтэй долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт “өглөөний уулзалт” хийж байна. Өнөөдөр Хуш мод хамгаалал ба монгол самрын үйлдвэрлэгчид болон Самрын холбоодын төлөөлөлтэй уулзаж байна.
Үйлдвэрлэгчид дараах асуудлыг хөндлөө.
Үүнд:- Үйлдвэрийн болон ахуйн зориулалтаар түүж бэлтгэх асуудлыг ялгах, ченжийн асуудлыг цэгцлэх;
-Хуш модны самрыг байгалийн ургамлын тухай хууль эсвэл Ойн тухай хуулиар зохицуулагдах эсэх;
-Хуш модны хамгааллыг Төр хувийн хэвшил хамтран хийх;
-Самар түүж бэлтгэх тусгай зөвшөөрөл олголтыг цэгцлэх, стандартыг шинэчлэх;
-Гаднын зах зээлд нийлүүлэлт хийхэд шударга өрсөлдөөнийг бий болгох, татварын дарамт их байдаг тухай;
-Ойг эзэнжүүлж хариуцлагын гэрээг аж ахуйн нэгжтэй хийх, ажилчдын аюулгүй байдлыг хангах, зөв зохистой ашиглалтыг бий болгох зэрэг асуудлын хүрээнд өглөөний уулзалт болж байна.
Уулзалтад БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Хуулийн хэлтсийн дарга Т.Санчир, Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн дарга Г.Бат, ХХААХҮЯ-ны Худалдаа,хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон болон Монголын самар үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Монгол самрын кластер ТББ, Самар үйлдвэрлэгчдийн холбоо болон Самар үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
| БОАЖЯ: Хуш мод хамгаалал ба Монгол самрын бизнес эрхчлэгч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж байна | ||
| Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.