Шууд Chart

БШУЯ: Дэлхийн банкны боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведратай уулзлаа

2023-05-09 15:16:29

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведратай уулзлаа. Өмнө нь тэд хэд хэдэн удаагийн олон улсын арга хэмжээний үеэр уулзаж, Монгол улсын боловсролын салбарын өмнө тулгамдсан асуудал болон шийдлүүдийн талаар санал солилцож байсан юм.

Мөн 2022 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн "Хувьсаж буй боловсрол" чуулганы үеэр Монгол улсын зохион байгуулсан тусгай арга хэмжээнд ноён Жэйми Саведра оролцож үг хэлж байв. Тэрээр Монгол улс боловсролын салбартаа цахим шилжилтийг эхлүүлсэн,  гүйцэтгэлийн үнэлгээ амжилттай зохион байгуулсан гэж үнэлдэг.

Дэлхийн банкны боловсролын асуудал хариуцсан захирал ноён Жэйми Саведра энэ сарын 16-18-ны өдрүүдэд манай улсад айлчилна. Айлчлалын үеэр үнэлгээний тогтолцоог бэхжүүлж байгаа манай улсын арга туршлагатай танилцах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


БШУЯ: Дэлхийн банкны боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведратай уулзлаа  
Үзсэн: 359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй