Шууд Chart

Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг хүлээн авч уулзлаа

2023-05-10 09:07:47

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор Я.Цэлмэн болон тус комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар хорих ангиуд, Баривчлах байр, Баривчлах төвийн ахуй нөхцөлийг сайжруулах хэрэгцээ, шаардлага, алба хаагчдын ажлын онцлог, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.
 
Цаашид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харилцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хүний эрхийг хангах, хамгаалах талаар хамтран ажиллаж, хүний эрхийг хамгаалах чиглэлд сургагч багш бэлдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхээр болов.
 
 
Эх сурвалж: ШШГЕГ

Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй