Машины эд анги хулгайлдаг байсан бүлэг этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын албан хаагчид баривчиллаа. Тэдгээр хэрэгтнүүд 25 - 30 насны залуучууд байжээ. Тэд одоогоор 9 үйлдлийн хулгайн гэмт хэргээ хүлээсэн гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан хэллээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь хараа хяналтгүй орхисон тээврийн хэрэгслүүдийг тонодог гэнэ. Иргэдийг тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай газарт байршуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
| Машины эд анги тоногчдыг барьжээ | ||
| Үзсэн: 1143 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.