Шууд Chart

Монгол Улсад хог хаягдлыг шатааж, эрчим хүч боловсруулах төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавьжээ

2023-05-10 11:22:56

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хог хаягдлыг шатааж эрчим хүч боловсруулах үйлдвэр барих асуудлаар БНХАУ-ын “Тианжин Тида” компанийн төлөөллийг хүлээн авч уулзсан байна. 
 
БНХАУ-ын Төрийн өмчит “Тианжин Тида” компани хог хаягдал дахин боловсруулах, үүнээс эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх туршлагатай бөгөөд БНХАУ-д одоогоор 20 гаруй ийм төрлийн станцыг ашиглалтад оруулжээ. 
 
Тус компани нь Монгол Улсад хог хаягдлыг шатааж, эрчим хүч боловсруулах төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг БОАЖЯ-д тавьсан байна. 
 
Сайд Б.Бат-Эрдэнэ БОАЖЯ-ны зүгээс хог хаягдлын цогц менежментийг бий болгон, түүнийг дэмжих, хаягдлыг дахин боловсруулах, ашиглах, түүнээс эрчим хүч үйлдвэрлэх замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх асуудалд анхаарал тавин ажиллаж байна. Уг төслийн эдийн засгийн үр өгөөж, нөлөөллийг судлах үүднээс салбар яамдтай мэдээлэл солилцох хэрэгтэй гэжээ. 
 
Эх сурвалж: БОАЖЯ
 

Монгол Улсад хог хаягдлыг шатааж, эрчим хүч боловсруулах төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавьжээ   
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй