Шууд Chart

Дөрвөн сумын 800 гаруй иргэнд уламжлалт байгаль хамгааллыг таниуллаа

2023-05-10 12:43:59

Ханхөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд орчны бүсийн Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Завхан аймгийн Тэс суманд ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улсын аварга, Бор аварга сангийн тэргүүн С.Мөнхбат болон тус сумын Засаг дарга, холбогдох албаныхан ахлах ангийн сурагчдад зориулсан "Бидний залгамж", "Мөрөөдөл ба зорилго", "Уламжлалт байгаль хамгаалал", "Мэргэжил сонголт ба ирээдүй" зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүллээ.

Мөн Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай сумдын иргэд, ахлах сургуулийн сурагчдад ТХГН-ийн талаар болон байгаль орчноо хамгаалах чиглэлээр мэдээлэл өгч тус сумдын засаг дарга нартай, байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан батлууллаа. Үүнд дөрвөн сумын 800 гаруй иргэн хамрагдлаа. 

Эх сурвалж: Ханхөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа


Дөрвөн сумын 800 гаруй иргэнд уламжлалт байгаль хамгааллыг таниуллаа  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй