Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд томоохон худалдааны төв, сүлжээ, хүнсний дэлгүүр, зах, агуулахын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний уулзалтыг өнөөдөр НОБГ-т зохион байгууллаа.
Энэ үеэр Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал, стратегийн команд штабын сургуулийн бодлого, үйл ажиллагаа болоод байгууллагуудын оролцоо, үүргийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтад томоохон худалдааны төв, сүлжээ, хүнсний дэлгүүр, зах, агуулахын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын 100 гаруй удирдах бүрэлдэхүүн, төлөөлөл оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний уулзалт боллоо | ||
| Үзсэн: 383 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.