Шууд Chart

Энэ жил 14000 гаруй м.кв талбайд явган хүний замын тохижилт хийнэ

2023-05-10 13:49:30

Энэ жил сургууль орчмын болон хороолол хотхоны 12 байршилд 14000 гаруй м.кв талбайд явган хүний замын тохижилтын ажлууд хийгдэнэ.

Явган хүний зам гаргах, өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай байршлуудын нэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 23 дугаар сургуулийн зүүн талын нэг чигийн хөдөлгөөнтэй туслах замын орчимд өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа ажиллалаа.

Одоогоор энэ замын ихэнх хэсэг нь зогсоолын байдлаар ашиглагдаж, явган замын зорчих хэсэг хангалтгүйгээс иргэд, хүүхэд авто машины замаар зорчиж байна. Иймд нэг чигийн хөдөлгөөнтэй энэ туслах замын зүүн талыг ойролцоох хотхон хорооллын иргэд зорчих нөхцлөөр хангаж явган замыг гаргах, зарим хэсэгт өргөтгөх ажлыг хийнэ гэлээ.

Тэрбээр "Замын баруун тал буюу сургууль талын зам дээрх гэрэлтүүлгийн дөрвөн шонг шилжүүлж, явган замыг гүйцээж хүүхэд зорчиход аюулгүй болгоно. Ажлыг энэ долоо хоногийн сүүлчээр эхлүүлнэ" гэсэн юм.

 


Энэ жил 14000 гаруй м.кв талбайд явган хүний замын тохижилт хийнэ   
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй