Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Aж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Mөн Засгийн газрын 2023 оны 103 дугаар тогтоолоор Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулж, түүний бүрэлдэхүүнийг баталсан.
Үндэсний хорооны анхны хуралдаан дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болсон бөгөөд 4 дэд хороо (нүүрс гүн боловсруулах, зэсийн, хар төмөрлөгийн, хөнгөн аж үйлдвэрийн)-той байхаар тогтож, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Эх сурвалж: УУХҮЯ
| Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн тавдугаар сарын 26-нд болно | ||
| Үзсэн: 1226 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.