Шууд Chart

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ЗӨСҮТ-д айлчиллаа

2023-05-10 15:40:31

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр зоонозын халдварын /Зика вирус, Эбола, Ковид-19 г.м/ хэд хэдэн дэгдэлттэй нүүр туллаа.

"Ковид-19" цар тахал бидэнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг тайван цагт хангаж байх нь ямар чухал болохыг харуулсан. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч хадагтай Др Сокорро Эскаланте өөрийн ажилтнуудын хамт Зоонозын өвчин судлалын үндэсний төвд айлчлан салбарын үйл ажиллагаа болон зоонозын өвчний өнөөгийн байдалтай танилцлаа.

Энэхүү уулзалтын үеэр Др Сокорро Эскаланте ДЭМБ-ын бодлого чиглэл болон “Pandemic Fund”-ын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал тус төвийн талаар товч танилцуулга хийж, зоонозын шалтгаант халдвараас хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг талархан дурдаад орон нутгийн болон үндэсний төвийн лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, био аюулгүй байдал, био хамгааллыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах тал дээр дэмжиж ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: ЗӨСҮТ


ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ЗӨСҮТ-д айлчиллаа  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй