“НАТО”-гийн түүхэн дэх хамгийн том агаарын байршуулах сургуулилт “Air Defender 23” ирэх зургаадугаар сард болно. Тус сургуулилт Герман, Голланд, Чехийн агаарын орон зайд болох бөгөөд нийт 25 орон хамтран оролцох юм. Уг сургуулилтын үеэр Европын бусад орны арилжааны нислэгүүд цуцлагдаж магадгүй гэсэн болгоомжлол байсан ч Германы агаарын цэргийн хүчнийхэн энэхүү сургуулилт нь ихэвчлэн сургалтын зориулалтаар ашиглагддаг агаарын коридоруудыг ашиглан хийгдэх тул бусад нислэгт ямар нэгэн саад учруулахгүй гэдгийг мэдэгдлээ.
Мөн Евроконтролын мэдээлсэнээр “Германы аж үйлдвэрийн “BDLS” групп агаарын сургуулилтыг тасалдуулахгүйн тулд хатуу зохицуулалт хийх бөгөөд зохицуулагдсан арга хэмжээ нь цэргийн томоохон ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ иргэний агаарын тээврийн хөдөлгөөнийг саатал, чигэрдэлгүй байлгах, мөн чиглэл өөрчлөх арга хэмжээний хувьд хамгийн бага нөлөөтэйгөөр зохион байгуулах боломжийг олгоно” гэжээ.
Эх сурвалж: ИНЕГ
| НАТО хамгийн том агаарын сургуулилалтын үеэр арилжааны нислэгүүдийг зогсоохгүй | ||
| Үзсэн: 437 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.