Шууд Chart

Төсөл хэрэгжиж байгаа хороодод гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ

2023-05-11 10:12:51

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг 2023-2025 онд хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжиж байгаа Баянзүрх дүүргийн 2, 5, 19, 21, 22, 27, 29, 31, 32, 41 дүгээр хороонд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсрууллаа.

“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл” нь нийслэлийн 12 хороо, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Увс аймгийн 18 суманд хэрэгжиж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Төсөл хэрэгжиж байгаа хороодод гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ  
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй