Шууд Chart

Зорилтот бүлгийн иргэдэд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлжээ

2023-05-11 11:27:54

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сувилахуйн мэргэжлийн албанаас Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран зорилтот бүлгийнхэнд чиглэсэн сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

Аяны хүрээнд тус дүүргийн 7, 9 дүгээр хорооны 11 иргэнд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж, гэрийн нөхцөлд байнгын асаргаа сувилгаа хийхэд нэн шаардлагатай сувилгааны хэрэгсэл болон ахуйн хэрэглээний хэрэгцээт эд зүйлсийг гардуулж өглөө.

Түүнчлэн Сувилахуйн мэргэжлийн албанаас Нийгмийн эрүүл мэндийн албатай хамтран Баянгол дүүргийн “Шүтээн үрс”, 94 дүгээр цэцэрлэг, 13 дугаар сургуулийн нийт 200 хүүхдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх (түлэгдэлт, бүх төрлийн уналт, зам тээврийн осол), гарын эрүүл ахуй, халдвараас сэргийлэх мэдлэг, дадал олгох сургалтыг насны онцлогт нь тохируулан зохион байгуулж ажилласан байна.

Эх сурвалж: ГССҮТ


Зорилтот бүлгийн иргэдэд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлжээ  
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй