Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” үзэсгэлэн яармаг нээгдэнэ

2023-05-12 07:00:36

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 12-ны Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам

08:30 цагт: "Допинг ба спортын авлига" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 26621091190988 /Тус яамны байрны 701 тоот/


Монгол улсын боловсролын их сургууль

09:00 цагт: Зургаан орны эрдэмтэд оролцох Хувьсаж буй боловсрол-Шинэ үеийн суралцагч” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.  Утас: 88102915


Соёлын төв өргөө

11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Бидний сувилагч-Бидний ирээдүй” Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 91915340, 89119482.


Халдварт өвчин судлалын үндэсний төв

11:00 цагт: Covid-19 нөхцөл байдал, салхинцэцэг, гар хөл амны өвчин, сэрэмжлүүлэг, Улаанбурхан өвчний нөхцөл байдал, нөхөн дархлаажуулалтын талаар мэдээлэл өгнө. Утас: 89647777


Мишээл экспо

12:00 цагт: Улаанбаатар хотод хэрэгжиж буй шинэ орон сууц, амины орон сууцны төслүүдийг танилцуулдаг “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө”  үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ. Утас: 91000222.


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж тус намын Эрх чөлөөний төвөөс мэдээлэл хийнэ.


ӨНӨӨДӨР: “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” үзэсгэлэн яармаг нээгдэнэ  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй