Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Халдварын сэргийлэлт, хяналтын албанаас Мэдээлэл технологи болон Эм зүйн албатай хамтран "Эрүүл гар-Энгийн хариуцлага" аяныг өрнүүлж, эрүүл ахуйн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа.
“Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”-ийг тохиолдуулан төвийн хэмжээнд өрнүүлсэн тус аянаар гарын эрүүл ахуйн мэдлэг дадал олгох сургалт зохион байгуулж, энэ дагуу тасаг нэгжүүдийн дунд уралдаан зарласан байна.
Энэхүү уралдаанд ГССҮТ-ийн Амбулаторийн тасаг тэргүүлж, Нэгдсэн лабораторийн тасаг болон Түлэгдлийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасаг удаах байруудыг эзэлжээ.
Мөн "Эрүүл гар-Энгийн хариуцлага" аяны хүрээнд төвийн нийт ажилтнуудын дунд зургийн уралдаан зарласан бөгөөд Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч, мэргэжилтнүүд шилдгээр тодорчээ.
Аяны үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон шилдэг тасаг нэгжүүдэд мөнгөн шагнал, зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх оролцогчдод гарын бэлэг өглөө гэж ГССҮТ-өөс мэдээллээ.



| “Эрүүл гар-энгийн хариуцлага” аян өрнүүллээ | ||
| Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.