Шууд Chart

Монголын Их, дээд сургуулиудын эрэмбийг “Times Higher Education" тодорхойлно

2023-05-11 15:05:49

Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Чуулганы үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Times higher education" байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

"Times higher education" нь 1971 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2004 оноос эхлэн дэлхийн болон олон улсын хэмжээнд дээд боловсролын байгууллагын чансаа эрэмбийг тогтоож ирсэн байна.

Уулзалтын үеэр салбарын сайд Монголын их, дээд сургуулиудын чансаа, эрэмбийг олон улсын аргачлалын дагуу тогтоолгох хүсэлт гаргалаа. Гэхдээ эхний ээлжид дотооддоо эрэмбэлэх юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Монголын Их, дээд сургуулиудын эрэмбийг “Times Higher Education" тодорхойлно  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй