Шууд Chart

Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа хийнэ

2023-05-11 16:35:23

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг шинэчлэн батлагдсан аргачлалын дагуу улсын хэмжээнд явуулах сургалт аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн нийгмийн халамжийн хэлтэс, албадын дарга болон Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа хариуцсан 62 мэргэжилтний дунд 2023 оны тавдугаар сарын 11-13-ны хооронд зохион байгуулж байна.
 
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хурлын зааланд зохион байгуулагдаж буй тус сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр нар нээж, оролцогчдод амжилт хүслээ.
 
Судалгааг Нийгмийн халамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын болон энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэвийн ажиллуулах, тухай бүр шинэчлэх үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох хосолмол аргачлал”-ыг 2022, 2023 онд шинэчлэн боловсруулж, баталсан бөгөөд судалгаанд хүнсний эрхийн бичигт хамрагдаж буй өрх болон хамгийн бага орлоготой 26900 өрхийг хамруулна.
 
Сургалтад хамрагдсан сургагч багш нар өөрийн аймаг,дүүргийн өрхийн амьжиргааны судалгааг хэрхэн зохион байгуулах талаар сургалтыг зохион байгуулж ажиллах юм.
 
 
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа хийнэ   
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй