Шууд Chart

Гамшгаас хамгаалах улсын албадын төлөвлөгөөг шинэчилнэ

2023-05-12 08:58:25

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Гамшгаас хамгаалах улсын албадын төлөвлөгөөг шинэчлэхээр ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах 12 улсын албадын төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өглөө. 

Гамшгаас хамгаалах улсын алба нь гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, сургалт, дадлага зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, бусад улсын албатай харилцан ажиллах, мэдээлэл солилцох арга хэмжээг хэрэгжүүлдэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Гамшгаас хамгаалах улсын албадын төлөвлөгөөг шинэчилнэ   
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй