Шууд Chart

АНУ-ын түүхий эдийн фьючерсийн арилжааны хорооны дэд захирал Монголын Хөрөнгийн Биржид ажиллаж байна

2023-05-12 11:08:37

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-д Уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг хуульд заасан журмын төслүүдийг боловсруулах, арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо бий болгох үүрэгтэйгээр холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд АНУ-ын Түүхий эдийн фьючерсийн арилжааны хорооны дэд захирал Кевин Пикколи журмын төслүүдэд санал зөвлөмж өгч, холбогдох мэргэжилтнүүдийг сургалт арга зүйгээр ханган, хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


АНУ-ын түүхий эдийн фьючерсийн арилжааны хорооны дэд захирал Монголын Хөрөнгийн Биржид ажиллаж байна  
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй