Шууд Chart

Гэмтэл согог судлал, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлүүдийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцэв

2023-05-13 10:21:47

“Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 6 дахь удаагаа зохион байгууллаа.
 
Энэ удаа Гэмтэл согог судлал, Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Гэмтэл согог судлал, Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлүүд, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн салбар комиссын гишүүд, магадлагч эмч нар, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
 
Одоогийн байдлаар Чих, хамар хоолойн өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комисс, Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар, Сэтгэц судлалын мэргэжлийн салбар, Ерөнхий мэс засал судлал, Хавдар судлал, Гэмтэл согог судлал, Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлүүд боловсруулсан аргачлалаа тус тус танилцуулж, хэлэлцүүлээд байна.
 
Цаашид Мэдрэл, Нүд, Арьс, Халдварт өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөлүүд боловсруулсан аргачлалаа танилцуулах юм гэж ХНХЯ-аас мэдээллээ.

Гэмтэл согог судлал, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлүүдийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцэв  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй