Архангай аймагт болж буй ”Байгаль орчин, аялал жуулчлалын форум”-аар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нийтийн тээврийн хэрэглээнд цахилгаан автобусыг нэвтрүүлэх арга хэмжээний нээлт болов. Нээлтэд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Ингэснээр тус аймаг цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлсэн анхны аймаг боллоо. Уг автобусыг Голомт банкны ногоон зээлийн санхүүжилтээр “Нутаг хүнс трейд” компани гүйцэтгэж, “Эм Си И партнерс” компаниас нийлүүлэлт хийжээ. Байгаль орчинд эерэг нөлөөлөл авчрах эко буюу цахилгаан автобус нь нэг удаагийн бүрэн цэнэгээр 200 км явах хүчин чадалтай ба 24 хүний суудалтай 3 автобус ийнхүү хэрэглээнд нэвтэрч байна. Аймгийн хэмжээнд нэг цахилгаан түгээгүүр ашиглалтад оруулжээ.
Эх сурвалж: БОАЖЯ
| АРХАНГАЙ: Нийтийн тээвэрт цахилгаан автобусыг нэвтрүүллээ | ||
| Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.