Шууд Chart

Нийслэлийн хүрээний алба хаагчид 25000 ширхэг мод тарилаа

2023-05-14 08:18:56

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 25000 ширхэг модыг “Жаргалант”-ын аманд тарилаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллагаас 2022-2030 онд 10 сая модыг тарьж ургуулах бөгөөд өнгөрсөн 2022 онд нийт 95 мянга гаруй жимс, жимсгэнэний мод, бут шинээр тарьж, ургуулаад байгаа юм.

Зориудаар тарьж ургуулах зорилтын хүрээнд Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газруудад Үржүүлгийн нэгж байгуулж, аймгуудын Онцгой байдлын газарт нийлүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Нийслэлийн хүрээний алба хаагчид 25000 ширхэг мод тарилаа  
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй