Шууд Chart

Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2023-05-14 08:23:06

ОБЕГ-ын дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, ОБЕГ-аас захиалгаар хийгдсэн “Улаанбаатар хот болон түүний орчмын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн идэвхжлийн судалгаа”-ны ажлын эцсийн тайланг хэлэлцлээ.

Мөн Монгол Улсын Шадар сайдын 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн тушаалаар байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дэргэдэх Шинжлэх ухаан технологи, инновацын дэд зөвлөл”-ийн төлөвлөгөө, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын асуудлыг тус тус хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 


Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй