“Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд АНУ-ын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй төлөвлөх нь” төслийн хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас ажиглалтын камеруудыг суурилууллаа.
Эдгээр камерын тусламжтайгаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам дагуу зэрлэг амьтдын нүүдэллэх, нутаг сэлгэх, ус болон идэш тэжээл хайх зэрэг шилжилт хөдөлгөөний мониторинг хийх, улмаар шугаман дэд бүтцийг мал, зэрлэг амьтдад ээлтэй байдлаар төлөвлөх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатай дата мэдээлэлтэй болох боломжийг бүрдүүлж байна.

| Зэрлэг амьтдын шилжилт, хөдөлгөөнийг хянах камеруудыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд байршууллаа | ||
| Үзсэн: 467 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.