Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах "Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд Стратегийн команд штабын сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сургуулийн бодлого, цагийн байдал, байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагын удирдлага,ажилтан албан хаагч, 43 хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, иргэд, Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагуудад мэдээлэл өгсөн юм.
Сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын танхимд зохион байгуулж нийт 800 удирдлага ажилтан албан хаагч, иргэд оролцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Боловсролын байгууллага, хороод, СӨХ-ийн удирдлага, албан хаагч, иргэдэд мэдээлэл өглөө | ||
| Үзсэн: 630 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.