Шууд Chart

ӨНӨӨДӨР: Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төвийн нээлт болно

2023-05-15 07:01:13

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 15-ны Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Хангарди ордон

10:00 цагт: Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон төсөл хэрэгжүүлэгчдээс Бага тойрууд эхэлсэн дулааны шугамын засварын  талаар мэдээлнэ. Утас 99160069.


Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс

10:30 цагт: Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар Европын холбооноос нэр хүндтэй зөвлөхүүд оролцлсон "Тэтгэврийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх семнар" болно.

15:00 цагт: "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв"-ийн нээлт болно.  Утас: 88008781


Цахим хөгжил, харилцаа холбооны яам

11:00 цагт: Нийслэлийн засаг дарга нарын газар олголтын мэдээлэл Shilen.gov.mn сайтад нээлттэй байршсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өгнө. Монгол Улсын Засгын газрын “5Ш” ажиллагааны “Шилэн” ажиллагааны хүрээнд "хэдэн онд, хэн, хэнд, хэр хэмжээний газар, ямар зориулалтаар олгосон" тухай 36,985 мэдээллийг шилэн болгож байгаа аж. Утас: 99103830


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: Нийслэлийн 105 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Бямбаагийн Одонзул Одончимэг нар сэтгүүлчдэд уран нугаралтын үзүүлбэр үзүүлж "Аавдаа хайртай" тоглолт хийсэн талаар мэдээлэл хүргэнэ. Ихэр охидын аав 12 жил хэвтэрт байсан бөгөөд охид Сүхбаатарын талбай дээр хандивын аян өрнүүлж, Төв аймгийн 7 сумаар аялан тоглолт хийгээд ирсэн байна.


ӨНӨӨДӨР: Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төвийн нээлт болно  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй