Шууд Chart

ГЕГ: Ижил төрлийн 2-оос илүүгүй бараа илгээсэн илгээмжийг татвараас чөлөөлнө

2023-05-15 10:45:16

Э.Одбаяр: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн 2-оос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлнө.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.24-т нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, зөөврийн компьютерийн хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

“Ижил төрлийн бараа” гэдгийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд зааснаар “үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас аль алиныг нь орлож чадах барааг” ойлгоно.

Эх сурвалж: ГЕГ


ГЕГ: Ижил төрлийн 2-оос илүүгүй бараа илгээсэн илгээмжийг татвараас чөлөөлнө  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй