Шууд Chart

Бургастайн голын усанд суусан автомашиныг татан гаргажээ

2023-05-16 09:29:23

Увс аймгийн Тариалан сумын Бургастайн голын усанд гурван зорчигчтой, ачааны автомашин суусан дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Ховд аймгийн Жаргалант сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд явж байсан "Исузу Форвард" загварын ачааны автомашин  Бургастайн голын усанд суусан байсныг татан гаргаж, хүлээлгэн өгсөн байна. 


Бургастайн голын усанд суусан автомашиныг татан гаргажээ   
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй