Шууд Chart

Малын гоц халдварт өвчний гаралт, тархалтыг таслан зогсоох гурван Ажлын хэсэг ажиллаж байна

2023-05-16 09:43:52

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны тавдугаар сарын 2-ны өдрийн тушаалаар Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй газар дээр нь танилцаж, орон нутгийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж, заавар зөвлөмж өгч, орон нутгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудтай хамтран гоц халдварт өвчний гаралт, тархалтыг таслан зогсоох зорилгоор ажлын хэсгүүдийг орон нутагт шуурхай томилон ажилуулахаар шийдвэрлэсэн.

Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг ахлан 8 хүний бүрэлдэхүүнтэй баг Булган аймгийн Тэшиг, Баян-Агт, Орхон, Хишиг-Өндөр, Сайхан, Могод, Хантай суманд ажиллалаа. 

Аймгийн Засаг даргын орлогч дарга ОБГ-ын дарга, АМЭГ-ын дарга холбогдох албан тушаалтанууд,16 сумын Засаг дарга, холбогдох удирдлагуудад цахим хурлыг хамтран зохион байгуулж мэдээ, мэдээлэл өгч ажиллав.

НМЭГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдыг хуваарилан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Сайхан суманд зохион байгуулагдах хурдан морины бүсийн уралдааныг Сумын онцгой комисстой хуралдаж асуудлыг шуурхай шийдвэрлэж уралдааныг цуцлууллаа. Тус суманд бог малын мялзан өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Өвчний сэжиг илэрсэн айлуудаас сорьц авах ажлыг зохион байгуулсан.

Могод суманд гарсан өвчний халдварын тархалтын хүрээг тогтоох, сэжигтэй шинж тэмдэг бүхий малчин өрхөөс дээж авч шинжлүүлж, хязгаарлалт, хорио цээр тогтоох, өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Баян-Агт суманд бог малын мялзан өвчний сэжигтэй шинж тэмдэг 3-р багт илэрсэн тул АМЭГ-т ийлдсийн дээж хүргүүлэн сумын онцгой комиссыг хуралдуулан үүрэг, чиглэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч Нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчийг үргэлжлүүлэн хяналтаар ажиллуулахаар шийдвэрлэсэн.

"Шүлхий өвчнөөс сэргийлэх яаралтай дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай" захирамжийн хүрээнд Баяннуур, Бугат, Булган, Гурванбулаг, Дашинчилэн, Сэлэнгэ, Хангал, Рашаант нийт 8 суманд 11 хувьтай дархлаажуулалт явагдаж байна. Бусад сумдад дархлаажуулалтын ажил эхлээгүй байна.

Тэшиг сумын Хужирт багийн Хужирт, Сайхан сумын Ундрах багийн Цөнгөрөг гэдэг газруудад Бог малын мялзан өвчин оношлогдож хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 2 сумын 6 өрхийн 303 мал өвчилж 219 мал хорогдож, өвчний шинж тэмдэгтэй 84 малыг ялган тусгаарлаж холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.

ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгавар сэг зэмийн устгал, халдваргүйтгэлийн арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд 46705 толгой мал зүй бусаар хорогдож, хашаа хороо, өтөг бууц, бэлчээрийн талбай, худаг, ус, устгалын цэг, нийтийн эзэмшлийн нийт 57850 м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 


Малын гоц халдварт өвчний гаралт, тархалтыг таслан зогсоох гурван Ажлын хэсэг ажиллаж байна   
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй