Шууд Chart

Байрны хажууд аммиакийн шүү асгарсан байсныг цэвэрлүүллээ

2023-05-16 10:00:05

Төв аймгийн Зуунмод сумын 41-р байрны хажууд Аммиакийн шүү (NH4NO3) бодис асгарсан байсныг цэвэрлүүлж, зөрчлийг арилгууллаа.

Тус бодис нь бусад төрлийн бодистой урвалд ороогүй тохиолдолд онц аюултай биш бөгөөд тухайн бодист хүрсэн тохиолдолд арьс цочирч, хүчтэй загатнан улайх, толгой эргэх, өвдөх зэрэг хордлогын шинж илэрдэг байна.

Дээрх бодис нь устай холилдон, гадаа ил зайдгай асгарсан байсан нь хүний биед үзүүлэх аюулын зэргийг бууруулж, сөрөг нөлөө багассан байна.

Тухайн бодисыг ачиж явсан, асгасан иргэдэд холбогдох мэдээллийг танилцуулж, сануулга өглөө гэж Төв аймгийн ОБГ-аас мэдээллээ. 


Байрны хажууд аммиакийн шүү асгарсан байсныг цэвэрлүүллээ   
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй