Шууд Chart

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

2023-05-16 11:05:36

Онцгой байдлын ерөнхий газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран “Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалтыг энэ сарын 15-17-ны өдрүүдэд Дотоод хэргийн их сургуульд зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн нарын 50 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Алба хаагчдад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг олгох, шинээр батлагдсан хууль, дүрэм, заавар, стандартыг танилцуулах, ажлын бүтээмжийг сайжруулах, шинэлэг мэдээ, мэдээллийг өгч, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй