Нийт нутгаар хаваржилт хүндэрч, бог малын мялзан өвчин гарч байгаатай холбогдуулан Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд сумдын удирдлагуудыг цахимаар хамруулан аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хийлээ.
Архангай аймгийн Засаг даргын зүгээс сумдын удирдлагуудад:
- Мал амьтны сэг зэм устгалын ажлыг эрчимжүүлэх,
- Малын гоц халдварт өвчний эрсдэл их байгаатай холбоотой малын шилжилт хөдөлгөөн дээр хяналт тавьж ажиллах үүрэг өглөө.
Мөн малын халдварт өвчин гаргаж байгаа сумдын удирдлагуудад хариуцлага тооцохыг анхаарууллаа.
Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ
| АРХАНГАЙ: Халдварт өвчин гаргаж байгаа сумдад хариуцлага тооцно | ||
| Үзсэн: 327 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.