Шууд Chart

“Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлал” хэлэлцүүлэг болж байна

2023-05-16 15:35:50

Өнөөдөр гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргах аргачлалын төслийг танилцуулж, энэ төрлийн шинжилгээ хийхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх шинжилгээний ерөнхий газраас санаачлан зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүх, Монгол Улсын Прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУГХУСАЗЗ-ийн Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан, Шинжлэх Ухааны академи, Хөрөнгийн үнэлгээний институт, Монголын Хөрөнгө хохирол үнэлэгчдийн холбоо, судалгааны багийн мэргэжилтнүүд оролцож саналаа солилцож байна.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам 


“Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлал” хэлэлцүүлэг болж байна  
Үзсэн: 401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй