Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудын цэргийн албаны офицеруудын цугларалт зохион байгуулагдлаа.
Цугларалтын хүрээнд энэ сарын 17-ны өдөр Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ажиллаж, артиллерчин дайчдын бэлтгэсэн харуулын албаны үзүүлэх сургуультай танилцлаа.

Харуулын албаны үзүүлэх сургууль нь шинэчлэн батлагдсан "Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм", "Цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын дагуу 8 цэгээр зохион байгуулагсан юм.
Тухайлбал, харуул жагсах, харуул хүлээлцэх болон халалцах, өдөр ба шөнийн нөхцөлд цагийн манаачийг халалцуулах, манаа халагчийн гүйцэтгэх үүрэг, хамгаалагдсан байгууламжид гаднын хүн халдсан тохиолдолд авах арга хэмжээ, харуулын байрны зохион байгуулалт, дотоод дэг журам зэрэг асуудал тусгагдсан нь цугларалтад оролцогчид цаашид сургалт бэлтгэл, цэргийн албыг зохион байгуулахдаа анхаарах зарим асуудлын талаар нэгдсэн ойлголттой чадлаа.

ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын Цэргийн албаны хэлтсийн дарга хурандаа Ц.Батсайхан, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Ц.Бат-Орших нар үзүүлэх сургууль дүрмийн дагуу үлгэр жишээ хийгдсэн байгааг дурдаад, цугларалтад оролцогчдод зарим талын мэдээлэл хүргэсэн юм.

Эх сурвалж: ЗХЖШ
| Цэргийн албаны офицерууд харуулын албаны үзүүлэх сургуультай танилцлаа | ||
| Үзсэн: 1304 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.