2023 оны “Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр”-ийг Дэлхий нийтээр “Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриатай холбогдох арга хэмжээг зохион байгуулж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газраас 4 салбар хуралдаан төлөвлөсөн бөгөөд эхний өдөр “Биологийн олон янз байдал – Байгалийн ургамал” хуралдаанаар эхэллээ.
Хуралдааны нээлтийн үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл “Монгол орны Биологийн олон янз байдал, түүний онцлог, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэж, Биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх, улмаар зохистой ашиглах ирээдүйн нөөцийг бий болгож, эерэг хандлагыг иргэн бүрт хэвшүүлэх зорилгын хүрээнд 4 өдрийн салбар хуралдааныг эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байгаа”-г онцоллоо.
Өнөөдрийн хуралдаанд:
- “Байгалийн ургамлын хамгааллын менежментийг сайжруулах арга зам” сэдвээр БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунгэрэл,
-“Монгол орны ургамлын олон янз байдал, хамгааллын асуудал” сэдвээр ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Доктор (Ph.D) М.Ургамал,
-“Нэг гариг, нэг эрүүл мэнд: Биологийн олон янз байдлын алдагдал” сэдвээр МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, Доктор (Ph.D) Ө.Баярсайхан,
-“Монгол орны байгалийн ашигт ургамлын биологийн нөөц, фитохими” сэдвээр ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, Доктор (Ph.D) Ж.Аззаяа,
-“Хээрийн бүсийн ургамлын олон янз байдалд нөлөөлөгч хүчин зүйлс” сэдвээр ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын ангилал зүй, филогенетикийн лабораторийн эрхлэгч, Доктор (Ph.D) Н.Амартүвшин,
-“Монгол орны бэлчээрийн төлөв байдал, ургамлан нөмрөгийн өөрчлөлт” сэдвээр ХААИС-ийн багш, Доктор (Ph.D), дэд проф П.Ариунсүрэн,
-“Бэлчээрийг зайнаас тандан судлах ба нөхөн сэргээх судалгааны үр дүн” сэдвээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Газарзүйн мэдээллийн систем-Зайнаас тандан судлалын салбарын эрхлэгч, Доктор (Ph.D) М.Уртнасан,
-“Монгол оронд тархсан харь зүйл ургамлын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга зам” сэдвээр МУБИС-ийн Биологийн тэнхимийн ургамлын ангилал зүйн багш Доктор (Ph.D), Дэд проф В.Гүндэгмаа,
-“Монгол орны Цахирмаа овгийн ангилал зүй, зүйлийн баялаг, хамгаалал” сэдвээр МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, Доктор (Ph.D), проф Б.Оюунцэцэг,
-“Монгол орны ургамлын олон янз байдал өнөөгийн амьдралд” сэдвээр “Хөвсгөл далай ээж” ТББ-ын тэргүүн, Доктор (Ph.D) Ж.Оюун нар тус, тус илтгэл хэлэлцүүлэв.
-Салбар хуралдааны нэгдсэн дүгнэлт зөвлөмжийг 05 дугаар сарын 22-ны үндсэн хуралдаанд нэгтгэн танилцуулна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
| “Биологийн олон янз байдал–Байгалийн ургамал” нэгдүгээр салбар хуралдаан боллоо | ||
| Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.