Шууд Chart

Халамж, асрамжийн төвд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нөхцөл байдлыг хэлэлцлээ

2023-05-17 10:48:42

Асрамж, халамжийн төвд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй залуус болон нийт хүүхдэд олгогддог халамжийн тэтгэмжийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал цаашид шийдвэрлэх асуудлаар мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа.
 
Тус төвд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй залуусын хөгжлийг дэмжих чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, эрх зүйн орчин, үйлчилгээний нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
 
Уулзалтад ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо гэж ХНХЯ-наас мэдээллээ. 
 

Халамж, асрамжийн төвд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нөхцөл байдлыг хэлэлцлээ  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй