Шууд Chart

Өнөөдөр олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр

2023-05-17 11:01:41

Олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр тохиож байна.

-Хүүхдийн тусламжийн утас нь Хүүхэд хамгааллын тогтолцооны хамгийн чухал бүтэц юм.
-Хүүхэд хамгааллын тогтолцоонд мэдээллийн технологийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлж байгаа төсөл бол "108" юм.
- Хүүхэд хамгааллын чиглэлд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийн хамгийн сайн хэлбэр. Нийгмийн хариуцлагын хамгийн үнэ цэнэтэй үйлчилгээ. 
- Хүүхдийн тусламжийн утасны олон улсын байгууллагад /Child Helpline international-CHI/  2006 онд жинхэнэ гишүүнээр элссэн. 
- Хүүхэд хамгааллын 1 сая дах дуудлагыг 2021 онд авлаа. 
- Жил бүр 110-120 мянган дуудлагыг хүүхэд, эцэг эхчүүдээс хүлээн авч байна.
- Хүүхэд хамгааллын үйлчилгээний 50-60 хувь нь хүүхдийн тусламжийн утсаар ирж байна.
- Салбарт хамгийн ажилттай ажиллаж, хэрэгжиж буй мэдээллийн систем юм.

Түүхэн холбоо:

- 1998 он:  Анх Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэд “Итгэлийн утас” 326269 утас  
- 1998 он: Шинэчлэгдэж “Өсвөр үе ирээдүй төв” төрийн бус байгууллага “Итгэлтэй утас” 312151 утас  
- 2001 он: Анх удаа төрийн байгууллагын дэргэд “Хүүхдийн утас 1615” утас ажиллаж эхлэв.  
- 2004 он: ХТҮГ “Найз 1979” утас
- 2006 он: “Найз 1979” утас Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ /Child Helpline international-CHI/-ний жинхэнэ гишүүний статустай болов.
- 2014 он: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 01 тогтоолоор  яаралтай үйлчилгээний ангилалд шилжүүлж 24 цагаар ажилладаг одоогийн 108 тусгай дугаар олгон, үнэ төлбөргүй болгов.
- Хүүхдийн тусламжийн 108 утасны төв нь 2014 онд Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний байгууллага болов.
- 2021 он: Хүүхдийн тусламжийн утасны программын 3 дахь шатны шинэчлэл хийгдэж мэссэж, чат үйлчилгээг нэвтрүүллээ.

Эх сурвалж: ХНХЯ


Өнөөдөр олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр   
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй