Шууд Chart

ГҮҮР-2023 гоймонгоор гүүрэн хийц бүтээцийг байгуулах жишиг олимпиад боллоо

2023-05-17 12:01:40

Техник Технологийн Дээд Сургууль-IET нэрэмжит ГҮҮР-2023 гоймонгоор гүүрэн хийц бүтээцийг байгуулах жишиг олимпиадыг 6 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиад нь “Монгол улсын хөгжил, бүтээн байгуулалтын ирээдүйн эзэд, инженерүүдийн залгамж болсон залуу үеийн бүтээлч техник сэтгэлгээг хөгжүүлэх, байгалийн ухааны хичээлээр үзсэн мэдлэг, чадвараа бодит амьдралд хэрэгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох”-д чиглэгддэг.



Энэ жилийн олимпиадад ЕБС, Политехникийн болон Технологийн коллежийн ахлах ангийн 72 суралцагч 24 баг болж оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагаа, тооцоолох чадвараа дайчлан өрсөлдөж оролцлоо.

Оролцогчдын 20 баг нь Улаанбаатар хотоос, 2 баг Налайх дүүрэг НПК, 2 баг Төв аймгийн Эрдэнэ МСҮТ-с тус тус идэвхтэй оролцож дараах амжилт гаргажээ.

-байр: СБД-ийн 45-р дунд сургуулийн 1-р баг
-байр: БГД-ийн МКТК-ийн 1-р баг
-байр: БГД-ийн ТТПК-ийн 2-р баг
-байр: БЗД-ийн 14-р сургуулийн 1-р баг
Тусгай байр: СБД-ийн Логарифм ЕБС
Тусгай байр: БГД-ийн МКТК-ийн 2-р баг


Манай сургуулийн нэрэмжит олон улсын шинж чанартай тус олимпиадыг дэмжиж 18 хамтрагч түнш байгууллага ивээн тэтгэгчээр оролцож, ирээдүйн техник технологийн салбарт ажиллах хүний нөөц, улс эрх орны бүтээн байгуулалтад их хувь нэмэр оруулсанд туйлын их талархаж байна.



ГҮҮР-2023 гоймонгоор гүүрэн хийц бүтээцийг байгуулах жишиг олимпиад боллоо  
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй