Шууд Chart

Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын алба, харьяа байгууллагын алба хаагчидтай уулзалт хийлээ

2023-05-17 12:27:47

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын алба, харьяа байгууллагын алба хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХХК, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, “Шивээ-Овоо” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Багануур” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Монросцветмет” ХХК-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон юм.

Уулзалтын үеэр сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн үйл ажиллагаа, сургуулийн бодлого, цагийн байдал болоод байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дууриалган үзүүлэх дадлага сургуулийн талаар нэгдсэн ойлголт, талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын алба, харьяа байгууллагын алба хаагчидтай уулзалт хийлээ  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй