Өмнөговь аймгийн Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан Туул голын эргээр ургасан бургасыг хараад Хонгорын элсний орчим бургас тарих санаагаа анх олжээ.
Ингээд 2022 оны хавар 100 ширхэг бургасны суулгацыг Хонгорын элсний чийгтэй хонхорт суулгасан нь маш амжилттай ургасан байна.
Өдгөө 50 хувийн ургалттай байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь мал, амьтны хөлд өртөж, ургаж чадаагүй ч зарим мод нь сэргэж, нахиалж эхэлж байгаа аж. Энэ жилээс мод тарьсан газрыг хэсэгчлэн хашаалах ажлыг эрчимжүүлж, жил, жилээр бургасны тоог нэмэгдүүлж, Хонгорын элс орчимд бургасан төгөл байгуулах зорилго тавьжээ.
Сонирхуулахад, бургас мод нь байгальд өөрөө дасан зохицдог, ямар ч хөрс голохгүй, хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал юм.
Түүнчлэн ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
Гурван жилийн дараагаас арчилгаа, усалгаа бага шаардаж эхэлдэг бөгөөд говийн бүсэд тариалахад маш тохиромжтой модлог ургамал юм байна.



| Б.Батсайхан: Хонгорын элс орчимд бургасан төгөл байгуулах мөрөөдөлтэй | ||
| Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.