Шууд Chart

Хөрсгүй хүлэмж

2023-05-17 16:26:05

Монголд хүлэмжийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн дийлэнх хувь нь нийлэг хальсан хүлэмжинд зуны богино хугацаанд нарийн ногоо тариалдаг.
 
Бусад улиралд хангалттай нарийн ногооны нийлүүлэлт хийж чаддаггүй. Зах зээлийг хангахуйц нарийн ногоо тариалах хүлэмжийн аж ахуй эрхлэгч байгууллага хангалттай биш байна.
 
Тйимээс “Дөрвөн улирал” ХХК-ийн дөрвөн улирлын шилэн хүлэмжийг онцолж байна.
 
Гидропоник буюу хөрсгүйгээр ургамлын шим тэжээлийг дуслын системээр автоматаар өгдөг орчин үеийн технологи ашиглан жилд 300-350 тонн өргөст хэмх зах зээлд нийлүүлдэг тус хүлэмж нь хөрсний бохирдол үүсгэхгүй, усны хэрэглээ бага, нарны хангамж сайн, цэвэр орчин, пестицит хэрэглэхгүй, нитритийн өндөр агууламжгүй, цаг уурын ямар ч орчныг зохиомлоор бий болгох, дөрвөн улирлын турш тасралтгүй ургац хураах боломжтой бүрэн автомат ухаалаг систем зэрэг давуу талтай юм.
 
Тус компани "Хүнсний хувьсгал" болон төрийн бодлого дэмжлэгийн хүрээнд ирэх хоёр жилд өвлийн хүлэмжийн хүчин чадлаа 5 дахин нэмэгдүүлэх, шинээр 50-70 тогтвортой ажлын байр бий болгох, улаан лооль, амтат чинжүү, бууцай, юуцай, салатны навч тариалах зорилготой ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Хөрсгүй хүлэмж   
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй