“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангуулах, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-үүдийн ажлын үр дүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар хяналт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын хэлтсийн дарга Д.Сайханжаргал нар Говьсүмбэр, Дорноговь аймгуудад ажиллана.
Говьсүмбэр аймгийн сум дундын Ойн ангийн хувьд Шивээ овоо, Баян тал, Сүмбэр сумыг хамран 11 хүний бүрэлдэхүүнтэй 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Энэ жилийн хаврын мод тарилтаар өмнөх оноос 3 дахин их тарьц суулгац бэлтгэн сумдынхаа хэрэгцээг хангасан.
Тарьцын нөөц 65000 ширхэг байна. Одоогоор мөчир тайраасаар 3 төрлийн модны 72300 ширхэг үрслэгээний тарилт, 6 төрлийн 25-30 кг үрээр тарилт хийж намрын нөөцөө бэлтгэж эхэлсэн.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 80000 тарьц суулгац бэлтгэн нийлүүлэхээр төлөвлөсөн. 2022 оны нөөцөөрөө хаврын тарилтаа хангасан тул тарьц суулгац бэлтгэх ажлаа тасалдуулахгүй байхыг хичээж байгаа.
Ойн ангийн хэмжээнд 3 трактор, 2 усны машинтай. Тарьц суулгац бэлтгэх ажлыг тасралтгүй явуулахад нэн тэргүүнд усны хомсдол, хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал болж байна. Мод тарих ажилд зориулсан 6 төрлийн техниктэй ч одоогоор хоёрхон жолоочтой тул шаардлагатай техникүүдээ бүрэн ашиглаж чаддаггүй.
Говьсүмбэр аймгийн нийт газар нутгийн 98 хувь нь цөлжилтөд өртсөн. Усны хуримтлал үүсгэдэггүй зэрэг нь усны хомсдолд хүргэж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
| Говьсүмбэр аймгийн сум дундын Ойн ангид ажиллаж байна | ||
| Үзсэн: 374 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.